Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(854)
— 1423 —

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 06

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 06 хот

хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,

хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугч, иргэн Б.Оюунням, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суугч, иргэн М.Манчук, Х.Тасхын, Б.раушан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч я.Сьезд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарыг оролцуулан хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4/, Арван есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч, иргэн А.Жархынгүл, Өлгийн сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн М.Манчук, Өлгийн сумын 5 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Раушан, мөн сумын 8 дугаар багийн оршин суугч, иргэн Х.Тасхын нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

Төрийн мэдээлэл · 2014 · № 41 (854)1423-р хуудас