Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт:
“24.1.5.шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.”
2/36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэг:
“36.11.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гадаад улсад авсан иргэн Монгол Улсад уг үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.”
2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
“24.2.Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.”
2/35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг:
“35.1.Өмгөөлөгч энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ:”
3/36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг:
“36.1.Хуульч нь энэ хуулийн 24.1-д заасан мэргэжлийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.”
4/36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг:
“36.3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх