Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44
дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.7 дахь хэсэг нэмсүгэй:
“44.7.Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны
гишүүнчлэлээс түдгэлзэж болно.”
2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44
дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн “Шүүгч, прокурор” гэснийг “Прокурор” гэж, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн “шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс” гэснийг “хуульчдаас” гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн “Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, түүнчлэн” гэснийг “Хуульчдын холбооны гишүүн,” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11
дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийн “шүүгч,” гэснийг, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн “бүх шатны шүүгчид нэр дэвшиж байгаа хуульч болон” гэснийг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн “шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй,” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30
дугаар зүйлийг, 45 дугаар зүйлийн 45.1.7, 45.1.12 дахь заалтыг, 46 дугаар зүйлийн 46.6 хэсгийг, 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг, 60, 61 дүгээр зүйлийг, Долдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН