— 564 —
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР,
ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,
тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “мөн 25- аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч” гэсний дараа “, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч” гэж, “эрхтэй.” гэсний дараа “Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР