— 562 —
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр хот
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
“9.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч мэргэжилтэй байна.”
2/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:
“10.4.Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг
томилж, чөлөөлөн, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.”
2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 2 дугаар
зүйлийн 2.1 дэх хэсгийн “Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай” гэснийг “Монгол Улсын шүүхийн тухай” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
— 563 —