Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “өмгөөлөгч,” гэсний дараа “шүүгч,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.7 дахь заалтын “бусдад” гэсний дараа “хугацаа хэтэрсэн” гэж, мөн зүйлийн 11.6 дахь хэсгийн “олон нийтээс” гэсний дараа “хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1.2.давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;”
4 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтын “Ёс зүйн хорооны шийдвэр” гэснийг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “Ёс зүйн хороо” гэснийг “Ёс зүйн хорооны гурван гишүүн” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “шийдвэрлэж магадлал гаргана” гэснийг “шийдвэрлэнэ” гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн “арга хэмжээг оногдуулахдаа” гэснийг “арга хэмжээ оногдуулсан тохиолдолд” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “хоёроос гурван” гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4 дэх заалт, 36.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй: