Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“31 дүгээр зүйл.Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
31.1.Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн эрхийн маргааны хүрээнд явагдана.
31.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.”
2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан” гэснийг “хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.