Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(770)
— 386 —

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“32.3.Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.”

3 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын “танхим” гэснийг “холбоо” гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “таван” гэснийг “гурван” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “2014 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн дугаарыг “13.7” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “шүүгч,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21.б дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 35.2 дахь хэсэг нэмсүгэй:

“35.2.Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”

Төрийн мэдээлэл · 2013 · № 5 (770)386-р хуудас