Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
— 1057 —

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь, 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ГААЛИЙН АЛБАН ТАТвАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхыг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслүүдийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 22 1057-р хуудас