Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж, 17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалтын дугаарыг “17.3.7” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын дугаарыг “25.2.9” гэж тус тус өөрчилсүгэй.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
“5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана.”
2/13 дугаар зүйлийн 13.4-13.6 дахь хэсэг:
“13.4.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болно.
13.5.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс авч, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
13.6.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж болно.”
3/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:
“19.1.4.Ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон шүүгчдийн хамтарсан зөвлөгөөн болон Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эгүүлэн татах шийдвэр гаргасан.”