Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2245 —

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91

дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 91.3.4 дэх заалт нэмсүгэй:

“91.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн

14.2 дахь хэсгийн “бүтэц, зохион байгуулалтаа” гэсний өмнө “батлагдсан төсвийн хүрээнд” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 28.11 дэх хэсэг нэмсүгэй:

“28.11.Энэ хуулийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн

хэмжээ тогтоох итгэлцүүрт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн

28.11 дэх хэсгийн дугаарыг “28.12” гэж, 28.12 дахь хэсгийн дугаарыг “28.13” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2245-р хуудас