Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
1/18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг:
“18.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй.”
2/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:
“27.3.Энэ хуулийн 30.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “дээр” гэсний дараа “орон тооны болон орон тооны бус” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “эвлэрүүлэн зохицуулах” гэснийг “эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хэрэглэх нь зохистой гэж үзсэнээр” гэснийг “зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “талууд болон эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд” гэснийг “талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд” гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “74.5” гэснийг “74.6” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж тус тус өөрчилсүгэй.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж өөрчилсүгэй.