Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04
Зургаа. Олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллагын эрх, үүрэг
6.1. Олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллага нь өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын тээврийн гэрээ, хэлэлцээр, ариун цэврийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулна. 6.2. Тээврийн байгууллага нь тухайн өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ температурын горим, битүүмжлэлийн шаардлага хангасан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл, чингэлэг ашиглана. 6.3. Монгол Улсын тээвэр зуучийн байгууллага нь экспортлогч талаас олон улсын гэрээ, хэлэлцээр, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл болон Монгол Улсын тээвэрлэлтийн стандартыг мөрдөхийг шаардана.
Долоо. Хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 04 хот
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, гишүүн П.Очирбат, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.