Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1102)
— 2075 —

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай

34.3.15.нотлох баримтыг шинжлэн судлуулах;

34.3.16.шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах;

34.3.17.шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах;

34.3.18.иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг албадан биелүүлүүлэх тухай хүсэлт гаргах;

34.3.19.хуульд заасан бусад эрх.”

3 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийн дугаарыг “34.5” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

“2.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгч, прокурор, мөрдөгч нь өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардахыг хориглоно.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “сэжигтэн” гэсний өмнө “гэрч,” гэж, “уулзах” гэсний өмнө “даруй” гэж, 2.3 дахь заалтын “танилцах,” гэсний дараа “өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах,” гэж, 2.7 дахь заалтын

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2019 · № 49 (1102)2075-р хуудас