Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“34.3.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:
34.3.1.нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх;
34.3.2.гэрчээр асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргах;
34.3.3.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглах;
34.3.4.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс зөвлөгөө, лавлагаа авах;
34.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах;
34.3.6.үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх;
34.3.7.үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах;
34.3.8.эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;
34.3.9.хэргийн нотлох баримттай танилцах, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилан авах;
34.3.10.шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах;
34.3.11.өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах;
34.3.12.шүүх хуралдаанд оролцох;
34.3.13.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах;
34.3.14.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;