Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04
10.9.Хамгаалалтын арга хэмжээг сунгах шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 6.8-д заасны дагуу зөвлөлдөж, 6.9, 6.10-т заасан арга хэмжээ авна.
Арван нэг.Хамгаалалтын арга хэмжээг дахин хэрэглэх
11.1.Дараах тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг аль нэг хянан магадлагдаж буй барааны импортод 180 өдрөөс хэтрэхгүй хугацаагаар дахин хэрэглэж болно:
11.1.1.тухайн барааны импортод хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж эхэлснээс хойш 1-ээс дээш жилийн хугацаа өнгөрсөн;
11.1.2.хамгаалалтын тухайн арга хэмжээг хэрэглэж эхэлсэн өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд ижил бараанд хамгаалалтын арга хэмжээг хоёроос дээш удаа хэрэглэж байгаагүй.
11.2.Энэ журмын 11.1-д зааснаас бусад тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хэрэглэсэн импортын бараанд хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хугацаа дууссанаас хойш өмнө нь авсан хамгаалалтын арга хэмжээг 2-оос доошгүй жилийн хугацаанд дахин хэрэглэхгүй.
2021 оны 05 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 04 хот
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж, Монгол Улсын Их Хурлын