Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 07
4.3.Хөрс бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хэмжилт,
шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.
4.4.Хөрсний бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг итгэмжлэгдсэн
лаборатори хийнэ.
4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.
2021 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 07 хот
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 12.20 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган,
Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч, иргэн Э.Түмэнбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Ц.Гансүх, Г.Батболд нар Үндсэн
хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр
зүйлийн 1.13 дахь заалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг