Техникийн зохицуулалт батлах тухай № 148
2021 оны 5 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 148 хот
Техникийн зохицуулалт батлах тухай
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Агаарын чанарын техникийн зохицуулалтыг 1 дүгээр хавсралт,
усны чанарын техникийн зохицуулалтыг 2 дугаар хавсралт, хөрсний чанарын техникийн зохицуулалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2021 оны 148 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэгдүгээр бүлэг
Ерөнхий зүйл
1.1.Зорилго, хамрах хүрээ
1.1.1.Энэ техникийн зохицуулалт нь хүн амын эрүүл
мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын чанарыг хянах, үнэлэх, агаарын бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.
1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг агаарын бохирдлын
суурин болон хөдөлгөөнт эх үүсвэр ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.
1.2.Норматив эшлэл
Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараах
стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийг хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.
-MNS 4585 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага.
-MNS 5885 Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ.
Техникийн ерөнхий шаардлага.
-MNS 6298 Шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцын
яндангаар агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.
-MNS 5919 Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба
ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга.
-MNS 5043 4.2 мВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн
шаардлага.
-MNS 6342 Агаарын чанар. Аюултай хог хаягдал шатаах зуухны
яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.
-MNS 5606-1 Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар
мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.
-MNS 5216 Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага.
-MNS 5013 Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага
дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.
-MNS 5014 Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын
зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.
1.3.Нэр томьёо, тодорхойлолт
Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан
утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1.“агаарын бохирдол” гэж Агаарын тухай хуулийн 3
дугаар зүйлийн 3.1.2-т заасныг;
1.3.2.“агаарын чанар” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар
зүйлийн 3.1.3-т заасныг;
1.3.3.“агаар бохирдуулах бодис” гэж Агаарын тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг;
1.3.4.“агаарын бохирдлын эх үүсвэр” гэж Агаарын тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг;
1.3.5.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр”
гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг;
1.3.6.“хөдөлгөөнт эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3
дугаар зүйлийн 3.1.10-т заасныг.
Хоёрдугаар бүлэг
Агаарын чанар, түүнд тавигдах шаардлага
2.1.Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулах бодис болох
РМ10, РМ2.5 тоосонцор, хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), озон (O3), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-н зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585 стандартын шаардлагыг хангасан байна.
2.2.“Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS
4585 стандартаар зохицуулаагүй бусад агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5885 стандартын шаардлагыг хангасан байна.
2.3.Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан
агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон тохиолдолд бүсийн журмыг мөрдөнө.
Гуравдугаар бүлэг
Агаарын бохирдлын эх үүсвэрт тавигдах шаардлага
3.1.Шинээр барих болон шинээр өргөтгөж байгаа дулааны
цахилгаан станц ба дулааны станцад “Шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцын яндангаар агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 6298 стандартын шаардлагыг хангасан зуухыг ашиглана.
3.2.Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын уурын
болон ус халаах зуухны ашиглалтын явцад хэвийн нөхцөлд гарч байгаа агаар бохирдуулах бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга” MNS 5919 стандартын шаардлагыг хангасан байна.
3.3.Нүүрс, шингэн түлш болон хийгээр ажиллах 4.2 мВт хүртэл
чадалтай ус халаах зуухыг ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд “4.2 мВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага” MNS 5043 стандартын шаардлагыг хангасан халаалтын зуухыг ашиглана.
3.4.Аюултай хог хаягдал шатаах бүх төрлийн зуух нь “Агаарын
чанар. Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6342, бүх төрлийн чандарлах зуух нь “Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5606-1 стандартын шаардлагыг хангасан байна.
3.5.Гэр хорооллын айл өрх “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн
ерөнхий шаардлага” MNS 5216 стандартын шаардлагыг хангасан зуухыг ахуйн хэрэглээндээ ашиглана.
3.6.Ахуйн хэрэглээний болон уур, ус халаах халаалтын зуух,
чандарлах болон аюултай хог хаягдал шатаах зууханд стандартын шаардлага хангаж байгааг нотлох тохирлын үнэлгээний баталгаажилт хийлгэн, гэрчилгээ авсан байна.
3.7.Бензин хөдөлгүүртэй автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн
утааны найрлага дахь агаар бохирдуулах бодис (CO-нүүрстөрөгчийн дутуу исэл, CH-нүүрсустөрөгч)-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013 стандартын шаардлагыг хангасан байна.
3.8.Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтын
хэмжээ нь “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014 стандартын шаардлагыг хангасан байна.
Дөрөвдүгээр бүлэг
Хяналт-шинжилгээ, мониторинг
4.1.Агаарын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агаарын чанар, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт судалгаа, шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий агаарын чанарын хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.
4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт
заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.
4.3.Агаар бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хэмжилт,
шинжилгээг агаарын чанарын үзүүлэлтийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.
4.4.Агаарын бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг агаарын
чанарын үзүүлэлтийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.
4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.
Засгийн газрын 2021 оны 148 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
Нэгдүгээр бүлэг
Ерөнхий зүйл
1.1.Зорилго, хамрах хүрээ
1.1.1.Энэ техникийн зохицуулалт нь хүн амын эрүүл мэнд,
хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор усны чанарыг үнэлэх, бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.
1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг
дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.
1.2.Норматив эшлэл
Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараах
стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.
-MNS 899. Унд ахуйн зориулалттай төвлөрсөн ус хангамжийн эх
үүсвэрийг сонгох журам ба эрүүл ахуй. Техникийн шаардлага.
-MNS 4047. Усан мандал. Гадаргын усны чанарыг хянах журам.
-MNS 4586. Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага.
-MNS 0900. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй
байдлын үнэлгээ.
-MNS 4943. Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус.
Ерөнхий шаардлага.
-MNS 6561. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх
хаягдал ус. Ерөнхий шаардлага.
-MNS 6734. Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий
шаардлага.
-MNS ISO 16075. Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах
заавар.
-MNS 4079. Усны чанар. Нэр томьёо, тодорхойлолт.
-Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн
хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал.
1.3.Нэр томьёо, тодорхойлолт
Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан
утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1.“усны чанар” гэж Усны тухай хуулийн 3.1.20-т заасныг;
1.3.2.“усны чанарын стандарт” гэж Усны тухай хуулийн
3.1.21-д заасныг;
1.3.3.“бохирдуулах бодис” гэж Усны тухай хуулийн 3.1.22-т
заасныг;
1.3.4. “зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж усны чанар нь
шаардлагад нийцсэн эсэхийг тодорхойлох чанарын үзүүлэлтийн дээд хэмжээг;
1.3.5. “ундны ус” гэж хүн ам, хүнсний зориулалтаар
хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартад нийцсэн усыг;
1.3.6.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т
заасныг;
1.3.7.“цэвэрлэсэн ус” гэж хүрээлэн байгаа орчинд
нийлүүлэх болон дахин ашиглах зориулалтын чанарын шаардлагад нийцэх хүртэл боловсруулсан усыг;
1.3.8.“усны чанарын шалгуур” гэж усны чанарын
үнэлгээний үзүүлэлтүүд буюу усны чанар аль нэг ашиглалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг илтгэх багц үзүүлэлтүүдийг;
1.3.9.“усны чанарын хяналт-шинжилгээ” гэж усны
чанарын төлөв байдлыг тогтоосон хөтөлбөрийн дагуу ажиглах, хянах, үнэлэх үйл ажиллагааг.
Хоёрдугаар бүлэг
Усны чанар, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн
хамгаалалтын бүс, түүний дэглэм
2.1.Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,
экосистемийн тэнцлийг хангах зорилгоор усны орчин рН, жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, азот, фосфор, бичил амь судлалын үзүүлэлт зэрэг усан орчны чанарын үзүүлэлт нь “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага” MNS 4586 стандартын шаардлагыг хангасан байна.
2.2.Шинээр барих болон шинэчлэхээр төлөвлөж байгаа төвлөрсөн
системээр түгээж, унд ахуйн зориулалтаар болон унд ахуй-үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус хангамжийн эх үүсвэрийг сонгоход “Унд ахуйн зориулалттай төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг сонгох журам ба эрүүл ахуй, техникийн шаардлага” MNS 899 стандартын шаардлагыг хангасан байна.
2.3.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс
(ус олборлох, нөөцлөх, чанарыг сайжруулах, түгээх, зөөвөрлөх, хадгалах) ус ашиглагч, хэрэглэгч хүртэлх ус хангамжийн сүлжээний үе шат бүрд хүн амын ундны болон ахуйн зориулалтаар ус хэрэглэх тохиолдолд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900 стандартын шаардлагыг хангасан байна.
Гуравдугаар бүлэг
Усны бохирдлын эх үүсвэр, тавигдах шаардлага
3.1.Ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс
хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх тохиолдолд усны орчин рН, өнгө, цахилгаан дамжуулах чанар, жинлэгдэх бодис, нитрат, нитрит, аммони, үлдэгдэл чөлөөт хлор, хүнд металлууд, бичил амь судлалын үзүүлэлт зэрэг нь хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь “Хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 4943 стандартын шаардлагыг хангасан байна.
3.2.Ахуйн болон үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал
усыг цэвэрлэж үйлдвэрлэл, үйлчилгээнд болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр ашиглах тохиолдолд хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь “Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6734, усалгаанд ашиглах тохиолдолд “Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах заавар” MNS ISO 16075 стандартын шаардлагыг хангасан байна.
3.3.Ахуйн болон үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал
усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх тохиолдолд “Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 6561 стандартын шаардлагыг хангасан байна.
3.4.Ус ашиглагч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан ажиллана.
3.5.Ахуйн болон үйлдвэр, аж ахуйн нэгжийн урьдчилсан цэвэрлэх
байгууламжаас гарсан лаг, хог хаягдлыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, аюултай хог хаягдлыг булшлах талбайгаас бусад газарт хаяхыг хориглоно.
3.6.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн
хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга усны мэдээллийн санд бүртгүүлнэ.
Дөрөвдүгээр бүлэг
Хяналт-шинжилгээ, мониторинг
4.1.Усны тухай хуулийн 6.1-д заасны дагуу усны асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, хяналт- шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.
4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт
заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.
4.3.Ус бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хяналт-
шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийнэ.
4.4.Усны бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг итгэмжлэгдсэн
лаборатори хийнэ.
4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.
Засгийн газрын 2021 оны 148 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
Нэгдүгээр бүлэг
Ерөнхий зүйл
1.1.Зорилго, хамрах хүрээ
1.1.1.Энэ техникийн зохицуулалтын зорилго нь хүн
амын аюулгүй байдлыг хангахад хөрсний чанарыг хянах, үнэлэх, хөрсний бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.
1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг
дэвсгэрт хөрсний чанарт сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.2.Норматив эшлэл
Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараах
стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийг хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.
-MNS 5850 Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах
бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.
-MNS 3297 Байгаль хамгаалал. Хөрс. Хот, суурин газрын хөрсний
эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх.
-MNS 6147 Байгаль орчны бохирдол, бохирдлын хяналт ба
хамгаалалт-Агаар, хөрсөн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ.
-MNS 6783 Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн
батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах. Ерөнхий шаардлага.
-MNS 3985 Байгаль хамгаалал. Хөрс. Ариун цэврийн байдлын
үзүүлэлтийн нэр төрөл.
-MNS 6501 Байгаль орчин. Арьс шир, үслэг боловсруулах
үйлдвэрийн хаягдлын ерөнхий ангилал, код.
-MNS 6487 Байгаль орчин. Газрын тос боловсруулах үйлдвэрийн
хаягдлын ангилал. Хаягдлын байгууламжид тавигдах шаардлага.
-MNS 5891 Азот, фосфор, калийн холимог бордоо. Техникийн
шаардлага.
-MNS 4722 Шим бордоо-Чийгийн улаан хорхойн биоялзмаг.
Техникийн шаардлага.
-MNS 6265 Фосфо-гуматын холимог бордоо. Техникийн шаардлага. -MNS 6507 Компост бордоо. Техникийн шаардлага. -MNS 5924 Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал. Энгийн хог
хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага.
-Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын
сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам.
1.3.Нэр томьёо, тодорхойлолт
Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан
утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1.“хөрсний бохирдол” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн
байгаа орчинд аюул учруулж болзошгүй бохирдуулагчийн агууламж нь хөрсөнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байхыг;
1.3.2.“хөрс бохирдуулах бодис” гэж хөрсөнд тогтвортой
удаан хугацаагаар хадгалагддаг, амьд организмд аюултай хор нөлөө үзүүлдэг, уусах чанар багатай, хортой хүнд металлууд, удаан задардаг органик бохирдуулах бодисыг;
1.3.3.“зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж Эрүүл ахуйн тухай
хуулийн 3.1.8-д заасныг;
1.3.4.“эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт” гэж Эрүүл ахуйн
тухай хуулийн 3.1.7-д заасныг.
Хоёрдугаар бүлэг
Хөрсний чанар, түүнд тавигдах шаардлага
2.1.Хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар хадгалагддаг, амьд
организмд аюултай нөлөө үзүүлдэг, уусах чанар багатай, хорт хүнд металлууд, удаан задардаг органик бохирдуулах бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850 стандартын шаардлагыг хангасан байна.
2.2.Хот суурин газрын хөрсний эрүүл ахуйн байдалд тавигдах
шаардлага, хөрсний эрүүл ахуйн байдал, бохирдлын түвшин нь “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” MNS 3297 стандартын шаардлагыг хангасан байна.
2.3.Хүрээлэн буй орчны хөрсөнд байх пестицидийн зөвшөөрөгдөх
хэмжээ нь “Хөрсөн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6147 стандартын шаардлагыг хангасан байна.
2.4.Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг
цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулахад тавих ерөнхий шаардлагыг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа нь “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах. Ерөнхий шаардлага” MNS 6783 стандартыг хангасан байна.
Гуравдугаар бүлэг
Хөрсний бохирдлын эх үүсвэрт тавигдах шаардлага
3.1.Арьс шир болон үслэг боловсруулах үйлдвэрлэлээс гарах бүх
төрлийн хаягдалд тавигдах шаардлага нь “Байгаль орчин. Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрийн хаягдлын ерөнхий ангилал, код” MNS 6501 стандартыг хангасан байна.
3.2.Газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах
үйлдвэрлэлийн хаягдлыг ангилан хадгалах, булшлах устгах ажиллагаанд “Байгаль орчин. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлын ангилал. Хаягдлын байгууламжид тавих ерөнхий шаардлага” MNS 6487 стандартыг хангасан байна.
3.3.Хөрсний ариун цэврийн байдалд заавал хийгдэх
үзүүлэлтүүдийг тогтооход “Байгаль хамгаалал. Хөрс. Ариун цэврийн байдлын үзүүлэлтүүдийн нэр төрөл” MNS 3985 стандартыг мөрдөж ажиллана.
3.4.Азот, фосфор, калийн бордоог савлах, хадгалах, тээвэрлэхэд
“Азот, фосфор, калийн бордоо. Техникийн шаардлага” MNS 5891 стандартыг хангасан байна.
3.5.Шим бордоо-чийгийн улаан хорхойн био ялзмагийг үйлдвэрлэх,
шалгах, хадгалах, савлах, тээвэрлэхэд “Шим бордоо-чийгийн улаан хорхойн био ялзмаг, Техникийн шаардлага. Экологийн цэвэр бүтээгдэхүүн” MNS 4722 стандартыг хангасан байна.
3.6.Фосфор болон гумины хүчлийн бодисыг нэгэн зэрэг агуулсан
холимог бордоог үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд “Фосфо-гуматын холимог бордоо. Техникийн шаардлага” MNS 6265 стандартыг хангасан байна.
3.7.Ургамал, амьтны гаралтай органик хаягдлаар үйлдвэрлэсэн
бордоо нь “Компост бордоо. Техникийн шаардлага” MNS 6507 стандартын шаардлагыг хангасан байна.
3.8.Төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд
холбох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх нүхэн жорлон, угаадасны нүх нь “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924 стандартын шаардлагыг хангасан байна.
3.9.Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх,
ашиглах, устгахдаа Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А215 дугаар тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах” журмыг мөрдөж ажиллана.
3.10.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин
боловсруулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/443 дугаар тушаалаар баталсан “Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” журмыг мөрдөж ажиллана.
Дөрөвдүгээр бүлэг
Хяналт-шинжилгээ, мониторинг
4.1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.2-т заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд хэмжилт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ авах зорилгоор хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.
4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт
заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.