Тогтоолд нэмэлт оруулж, журам батлах тухай № 140
2021 оны 5 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 140 хот
Тогтоолд нэмэлт оруулж, журам
батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн
1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57.2.4, 57.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ
үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын
19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар” гэсний дараа “хавсралт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 8 дугаар” гэж нэмсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдон гарах нэмэлт зардлыг
2021 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх, цаашид жил бүр зохих журмын дагуу төсвийн төсөлд тусгаж санхүүжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Засгийн газрын 2021 оны 140 дүгээр
тогтоолын хавсралт
Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 8 дугаар хавсралт
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, хамт олонд
түшиглэн хамруулан хөгжүүлэх тусламж, үйлчилгээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ
үзүүлж байгаа эмч, сувилагч, туслах сувилагч, асрагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хамруулан
хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтанд тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
4. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн
асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
5. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил
бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.