Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1102)
— 2072 —

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 15.29 дүгээр зүйл нэмсүгэй:

“15.29 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хууль зөрчих

1.Гадаад улсын өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 30.2-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд уг нууцыг задруулсан, эсхүл, үрэгдүүлсэн, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын “асуулт тавих” гэсний дараа “, тэмдэглэлд тусгуулах” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын “хэсэгт заасан зөрчил” гэснийг “хэсэг, 15.29 дүгээр зүйлд заасан зөрчил” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг:

“22.2.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.”

2/34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг:

“34.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ:

34.4.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

34.4.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

34.4.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

34.4.4.өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;

34.4.5.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох;

34.4.6.хуульд заасан бусад үүрэг.”

Төрийн мэдээлэл · 2019 · № 49 (1102)2072–2073-р хуудас