Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
“3.Монголбанк үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавих бөгөөд түүнд холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.”
2 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2, Банкны тухай хууль3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль4, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”
3 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3Банкны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 4Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2009 оны 28 дугаарт нийтлэгдсэн.