Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(718)
— 36 —

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.

5.6.Энэ хуулийн 5.4-т заасан тохиолдолд лавлагааг хүсэлт гаргагчид цахим шуудангаар хүргүүлнэ.”

2/ 121 дүгээр зүйл:

“121 дүгээр зүйл.Төрснийг цахим хэлбэрээр бүртгэх

121.1.Энэ хуулийн 12.1, 12.5-д заасан этгээд хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэх өргөдөл гаргаж болно.

121.2.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд хүүхдийг цахим хэлбэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.

121.3.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд нэг цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.

121.4.Энэ хуулийн 121.3-т заасан өргөдлийг хүлээн авмагц иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж, бүртгэлийн болон регистрийн дугаарыг цахим шуудангаар хүргүүлнэ.

121.5.Өргөдөл гаргагч хүсэлт гаргавал түүнд төрсний гэрчилгээ олгож болно.

121.6.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

121.7.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:

“4.Мөнгөн хадгаламжийн гэрээг цахим хэлбэрээр хийж болно.

5.Цахим хэлбэрээр хийх мөнгөн хадгаламжийн гэрээ хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг банк, санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”

2/ 121 дүгээр зүйл:

“121 дүгээр зүйл.Цахим хэлбэрээр данс нээх, хаах

1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр данс нээлгэх, хаалгах хүсэлтийг банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд гаргаж болно.

2.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн цахим хэлбэрээр данс нээж, хаана.

3.Хуулийн этгээд хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

4.Иргэн хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.”

2 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “хуулбар” гэсний дараа “, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 1 (718)36–37-р хуудас