Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1177)
— 1743 —

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 21-ний өдөр хот

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ,
ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн зохистой

хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн

хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж

2.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн

хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж нь Иргэний хууль1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль2, Банкны тухай хууль3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль4, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль5, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль6, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль7, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль8, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 2Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 3Банкны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 4Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн. 5Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 46 дугаарт нийтлэгдсэн. 6Үндэсний төлбөрийн системийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 7Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 8Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2009 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2021 · № 27 (1177)1743-р хуудас