Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1105)
— 98 —

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай

6.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2-т заасан мэдээллийг холбогдох банк тус бүрээр гаргаж, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д хүргүүлнэ.

6.4.Энэ хуулийн 5.2-т заасан гэрээ байгуулснаар зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсонд тооцно.

7 дугаар зүйл.Үйл ажиллагааны хяналт, тайлагналт

7.1.Энэ хуулийн хэрэгжилтийг Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулна.

8 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:

“9.Зээлдүүлэгч зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглоно.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2020 · № 3 (1105)98-р хуудас