Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1177)
— 1785 —

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 21-ний өдөр хот

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ,
ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ
ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцагч, банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн

үйл ажиллагааг нэн даруй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, холбогдох гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, тус хуулиар тавьсан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн

мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 27 (1177)1785-р хуудас