Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(985)
— 1795 —

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцно. 2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцно.

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцох нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан банкийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл авсанд тооцно.

5 дугаар зүйл.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд өөрийн үйл ажиллагааг Монголбанкнаас тогтоосон хугацаанд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэх, тус хуулиар тавьсан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2017 · № 28 (985)1795-р хуудас