— 1514 —
Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 8.2.4 дэх заалт нэмсүгэй:
“8.2.4.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын
өрхийг хийн түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах;”
2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх
заалтын дугаарыг “8.2.5” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3
дахь заалтын “амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
— 1515 —