Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1466 —

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2.Энэ хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн хянан шийдвэрлэсэн, мөн баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ.

3.Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий байгууллага хариуцна.

4.Шүүгчийн оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 9.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солиулах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан шүүхэд даруй гаргана.

5.Шүүгч энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан эрх бүхий

албан тушаалтны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БоЛоХ

10.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

1.Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

АГААРыН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2

дахь хэсгийн “байцаагч” гэсний дараа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь

хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу” гэснийг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1466-р хуудас