Зөрчил шалган шийдвэрлэх тухай
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр хот
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
1.2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж 1.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх
ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.
2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.
3.Дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.
1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ