Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1009)
— 142 —

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй: 1/15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг:

“15.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий албыг байгуулж ажиллуулна.”

2/291 дүгээр зүйл:

“291 дүгээр зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан

291.1.Агаарын бохирдлын эсрэг сан /цаашид “сан” гэх/-гийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар1 зохицуулна.

291.2.Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

291.3.Сан нь түүний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус Удирдах зөвлөлтэй байна.

291.4.Энэ хуулийн 291.3-т заасан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилно.

291.5.Энэ хуулийн 291.3-т заасан Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.”

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “мэргэжлийн алба” гэснийг “бүх шатны Засаг дарга мэргэжлийн албатай хамтран” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН

1 Засгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2018 · № 4 (1009)142-р хуудас