Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1009)
— 143 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4.42 дахь заалт:

“5.4.42.Агаарын бохирдлын эсрэг сан.” 2/6 дугаар зүйлийн 6.4.24 дэх заалт:

“6.4.24.Агаарын бохирдлын эсрэг сан.”

3/122 дугаар зүйл:

“122 дугаар зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан

122.1.Агаарын бохирдлын эсрэг сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

122.1.1.агаарын бохирдлын төлбөрийн орлого 100 хувь, нөхөн төлбөр; 122.1.2.бусад орлого.

122.2.Энэ хуулийн 122.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

122.2.1.агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;

122.2.2.стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх;

122.2.3.стандартын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны техник, технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;

122.2.4.агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох болон агаарыг хамгаалахтай холбоотой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;

Төрийн мэдээлэл · 2018 · № 4 (1009)143-р хуудас