Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
122.2.5.эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, найдвартай ажиллагааг хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
122.2.6.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.7.сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.8.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах;
122.2.9.уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай ажлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх.
122.3.Энэ хуулийн 122.2.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “улсын төсөвт” гэснийг “Агаарын бохирдлын эсрэг санд” гэж өөрчилсүгэй.