Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 10
дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийн 5.5-д заасан үүргийг биелүүлээгүй албан
тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5
дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийн “эрүүгийн болон захиргааны хариуцлага” гэснийг “Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор
дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.