Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(815)
— 43 —

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.1.11 дэх заалт: “6.1.11.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;”

2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

“6.2.Энэ хуулийн 6.1.11-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.”

3/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

“6.3.Энэ хуулийн 6.1.11-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.”

4/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

“6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 2 (815)43-р хуудас