— 1513 —
Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх
хэсгийн “үнэт цаас,” гэсний дараа “нийслэлийн үнэт цаас,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН