Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1300)
— 246 —

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

ᠶᠢᠰᠦᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠔᠐ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠔᠐᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ

᠔᠑᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠪᠦᠷᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠔᠑᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

2023 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 08-ны өдөр хот

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.2 дахь заалтын “болон бусад хэрэгцээнд зориулан” гэснийг “зорилгоор” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

« ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ » ᢉᠡᠵᠦ ᠤᠢᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠤᢉᠡᠢ ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠪᠦᠷᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ

ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

2023 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 08-ны өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

7.19 дүгээр зүйл нэмсүгэй:

“7.19 дүгээр зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль зөрчих

1.Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн

нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэхээс бусад үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан хугацаанд нохой,

муур тус бүрд бичил чип суулгуулж, бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Асран хамгаалагч нохой, мууранд үржил хязгаарлах мэс

ажилбар хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр

нохой, муур үржүүлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

эрхлэх зөвшөөрөлгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах

шаардлагыг зөрчсөн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

7.Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтныг

худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Гэрийн тэжээвэр амьтныг үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх

нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

эрхлэх нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол

хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан,

гэрийн тэжээвэр амьтны гаралтай түүхий эдийг ашиг олох зорилгоор боловсруулсан, худалдсан, худалдан авсан, гэрийн тэжээвэр амьтныг сугалаа, шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2024 · № 4 (1300)246–249-р хуудас