Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 568 —

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалтын “хөрөнгө” гэсний өмнө “хамтын” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийн “ажлын гурван өдөрт багтаан хянах ба” гэснийг “хянаж,” гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн “зөвшөөрөл” гэснийг “зөвшөөрлийг хугацаагүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)568-р хуудас