— 1859 —
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.5 дахь заалтын “онцлог шинжийг агуулсан” гэсний дараа “үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 21.4 дэх хэсгийн “Допингийн” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол допингийн” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР