— 1858 —
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН
ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “Үндэсний” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, мөн заалтын “11” гэсний өмнө “10,” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР