Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:
“4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.”
2/5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалт:
“5.1.16.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.”
2 дугаар зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.”