Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1136 —

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.2 дахь хэсэг нэмсүгэй: “5.2.Энэ хуулийн 5.1.14-т заасан төрийн дипломат ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмаар зохицуулна.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5 дахь заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1136-р хуудас