Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй.
“4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”.
2 дугаар зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 76.1.9 дэх заалт нэмсүгэй.
“76.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын
26”.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.