Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(761)
— 2348 —

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 76.1.7, 76.1.8 дахь заалт нэмсүгэй:

“76.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;

76.1.8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.”

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 98 хот Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6.3, Үндэсний их баяр наадмын

тухай хуулийн 11.1.3, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Усны тухай хуулийн 9.1.5, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 3 дугаар, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг 7 дугаар, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг 8 дугаар, Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 дугаар, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 12 дугаар, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн Монголын талын хэсгийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 15 дугаар, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 16 дугаар, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 17 дугаар, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. 2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 19 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах энэ тогтоолын 19 дүгээр хавсралтаар баталсан орон тооны бус комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүн болон Засгийн газрын агентлагийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр шинэчлэн баталж ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4. Байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Засгийн газраас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр тогтоол, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 159 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 40 дүгээр тогтоол, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулах үүрэг бүхий зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Чөлөөт бүсийн зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 37 дугаар тогтоол, “Зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоол, “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Удирдах хороо байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дүгээр тогтоол, “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 1 зүйлийн “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ...” гэсэн хэсэг, “Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг 1 дүгээр хавсралт ёсоор томилж,” гэсэн хэсэг, “Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын 2012 оны

7 дугаар сарын 18-ны өдрийн 234 дүгээр тогтоол, “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

Дарга -Сангийн сайд

Орлогч дарга

Гишүүд:

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга (тохиролцсоноор);

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Татварын ерөнхий газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал; -Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга (тохиролцсоноор);

-Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл;

-Төрийн бус байгууллагын төлөөлөл.

Нарийн бичгийн дарга -(Орон тооны).

Дарга -Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга

Гишүүд: -Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга;

-Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга;

-Оюуны өмчийн газрын дарга;

-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга;

-Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

СТАНДАРТЧИЛЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Цөмийн энергийн газрын дарга

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд;

-Гадаад харилцааны дэд сайд;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

-Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга; -Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга;

-Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд дарга (тохиролцсоноор);

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн (тохиролцсоноор).

Нарийн бичгийн -Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтан. дарга

-Уул уурхайн дэд сайд;

-Эрчим хүчний дэд сайд;

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга.

Нарийн бичгийн -Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн дарга газрын дарга.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга -Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;

-Барилга, хот байгуулалтын сайд;

-Батлан хамгаалахын сайд;

-Зам, тээврийн сайд;

-Уул уурхайн сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;

-Хөдөлмөрийн сайд; -Эрчим хүчний сайд;

-Эрүүл мэндийн сайд;

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Хууль зүйн сайд

Орлогч дарга -Эрүүл мэндийн дэд сайд

-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга;

-Цөмийн энергийн газрын дарга;

-Газрын тосны газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга;

-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга;

-Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга.

Нарийн бичгийн (Орон тооны). дарга

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

Гишүүд: -Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга; -Оюуны өмчийн газрын дарга;

Гишүүд: -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд;

-Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд;

-Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал;

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга;

-Малын эмийн салбар зөвлөлийн дарга;

-Сэтгэцийн эмгэг, наркологийн төвийн захирал.

Нарийн бичгийн дарга -Ажлын албаны дарга.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга: -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Гишүүд: -Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;

-Гадаад харилцааны дэд сайд;

-Зам, тээврийн дэд сайд; -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Төв аймгийн Засаг дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт

-Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга;

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал;

-Шинжлэх ухааны академийн нийгмийн ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч;

-Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч;

-Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн захирал;

-Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал;

-Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал. Нарийн бичгийн -Ажлын албаны дарга. дарга

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний сурын салбар хорооны дарга;

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Шадар сайдын зөвлөх;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Зохион байгуулалтын газрын дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга; -Улаанбаатар хотын ерөнхий менежер, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Хууль зүйн сайд

Гишүүд: -Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч;

-Улсын Ерөнхий прокурорын орлогч;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

-Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

-Төрийн ёслолын албаны дарга;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга.

Нарийн бичгийн -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга. дарга:

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга;

-Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга;

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Хүний эрх ба хөгжил төвийн тэргүүн (тохиролцсоноор);

-“Глоб интернейшнл” байгууллагын тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын хүний эрхийн төвийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-“Эмнести Интернейшнл”-ийн Монголын үндэсний хорооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга -Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралт

АРХИВЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАМТАРСАН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Хууль зүйн дэд сайд

Гишүүд: -Архивын ерөнхий газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал;

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал;

-Үндэсний төв архивын захирал;

-Батлан хамгаалахын төв архивын дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивын асуудал хариуцсан ажилтан;

-Архивын ерөнхий газрын Судалгаа, арга зүй, хяналтын хэлтсийн дарга.

Нарийн бичгийн дарга -Архивын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 10 дугаар хавсралт

ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга;

-Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;

-Зам, тээврийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

-Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга;

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын албаны дарга;

-Шинжлэх ухааны академийн Физик, техникийн хүрээлэнгийн захирал;

-Шинжлэх ухааны их сургуулийн Эрчим хүч, инженерийн сургуулийн захирал;

-“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн захирал;

-Геологийн төв лабораторын захирал;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Ерөнхий сайдын ахлах зөвлөх

Гишүүд: -Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

-Эрүүл мэндийн сайд;

-Хүний эрхийн үндэсний комиссын жендэрийн асуудал хариуцсан гишүүн (зөвшилцсөнөөр);

-Нийслэлийн Засаг даргын орлогч;

-Хууль зүйн дэд сайд;

-Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга (зөвшилцсөнөөр);

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл (тохиролцсоноор); -Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга -Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хэлтсийн дарга.

-“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн; (тохиролцсоноор);

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хөгжлийн бодлогын газрын дарга (тохиролцсоноор);

-“Зохистой хөгжлийн жендэр төв”-ийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-“Иргэний зориг” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-“Шударга ёс” Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Жендэрийн консорциумын тэргүүн (тохиролцсоноор);

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга - Ажлын албаны дарга.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт

УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга: -Монгол Улсын Ерөнхий сайд

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга; -Нийслэлийн Засаг даргын орлогч;

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга (зөвшилцсөнөөр);

-“Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал.

Нарийн бичгийн -(Орон тооны). дарга

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛИЙН МОНГОЛЫН ТАЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Эдийн засгийн хөгжлийн сайд

Гишүүд: -Гадаад харилцааны дэд сайд;

-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга;

-Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;

-Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дэд дарга;

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга (зөвшилцсөнөөр);

-Монголбанкны Валютын газрын захирал (зөвшилцсөнөөр);

-Зам, тээврийн яамны Төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга;

-Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, арга зүйн хэлтсийн дарга.

Нарийн бичгийн дарга -Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын дарга.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 13 дугаар хавсралт

-Оюуны өмчийн газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга (зөвшилцсөнөөр);

-Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан Засгийн газрын референт;

-Улсын Их Сургуулийн захирал;

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал;

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал;

-Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга

Орлогч дарга

-Монгол Улсын Ерөнхий сайд

-Боловсрол, шинжлэх ухааны сайд

Гишүүд: -Сангийн дэд сайд;

-Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд;

-Барилга, хот байгуулалтын дэд сайд;

-Зам, тээврийн дэд сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд;

-Эрүүл мэндийн дэд сайд;

-Эрчим хүчний дэд сайд;

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд;

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга;

-Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал;

-Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч; -Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;

-Эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл (хувийн).

Нарийн бичгийн -(Орон тооны). дарга

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга: -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд

Орлогч дарга: -Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд

Гишүүд: -Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Ашигт малтмалын газрын дарга;

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга;

-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга; -Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга; -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Үндэсний зохицуулагч;

-Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн (тохиролцсоноор).

Нарийн бичгийн -Ажлын албаны дарга. дарга

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 16 дугаар хавсралт

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Гишүүд: -Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд;

-Гаалийн ерөнхий газрын дэд дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга; -Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга; -Санхүүгийн зохицуулах хорооны Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний газрын дарга;

-Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга;

-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэд тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны дэд тэргүүн (тохиролцсоноор);

-Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор); -Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга (тохиролцсоноор); -Монголын ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн (тохиролцсоноор);

-Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн (тохиролцсоноор).

Нарийн бичгийн -Ажлын албаны дарга. дарга

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 17 дугаар хавсралт

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга: -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;

-Эдийн засгийн хөгжлийн сайд.

Гишүүд: -Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга (зөвшилцсөнөөр); -Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга (зөвшилцсөнөөр); -Монгол Улсын Шадар сайд;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

-Гадаад харилцааны сайд;

-Сангийн сайд;

-Барилга, хот байгуулалтын сайд;

-Боловсрол, шинжлэх ухааны сайд; -Зам, тээврийн сайд;

-Уул уурхайн сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

-Эрчим хүчний сайд; -Үндэсний статистикийн хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Хөдөлмөрийн дэд сайд;

-Эрүүл мэндийн дэд сайд;

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх;

-Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч;

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал; -Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга;

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн (тохиролцсоноор); -Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор).

Нарийн бичгийн -Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн дарга нарийн бичгийн дарга.

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд

Гишүүд: -Эрүүл мэндийн дэд сайд;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 18 дугаар хавсралт

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга; -Тагнуулын ерөнхий газрын дарга; -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга; -Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн захирал;

-Улсын Их Сургуулийн химийн факультетийн декан;

-Химичдийн нийгэмлэгийн тэргүүн (тохиролцсоноор). Нарийн бичгийн -Ажлын албаны дарга. дарга

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, АЖЛЫН ХЭСЭГ, ТЭДГЭЭРИЙН ДАРГА

№ Комисс, хороо, ажлын хэсэг Дарга

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО)-ын асуудал эрхэлсэн Монголын комисс

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

2.

Монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, хадгалан хамгаалах асуудал эрхлэх улсын комисс

Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

3. Хилийн боомтын асуудал эрхэлсэн зөвлөл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

4.

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын Монголын хэсэг

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

5. Улсын ургацын комисс Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

6.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монголын үндэсний хороо

Үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

7.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

8.

Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөл

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

9. Уур амьсгалын үндэсний хороо Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

10. Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо

Эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

11.

Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаа, худалдааны олон талт хэлэлцээнд Монгол Улсын баримтлах байр суурь, удирдамжийг боловсруулах, Монгол Улсын эрх ашгийн тусгалыг хангахад чиглэсэн хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг

Эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12. Зээл тусламжийг зохицуулах хороо Эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

13. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайд

14.

“Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөл

Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

15.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урдьчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

16. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

17. Бүтээмжийн үндэсний зөвлөл Эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

18. Газрын шинэтгэлийн үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайд

19. Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

20. Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

21. Ойн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах үндэсний хороо

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

22.

Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулахад зөвлөх чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Төрийн мэдээлэл · 2012 · № 44 (761)2348–2375-р хуудас