Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 358 —

Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/16 дугаар зүйл:

“16 дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах

16.1.Спортын дасгалжуулагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.2.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг удирдах дасгалжуулагч нь энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэргийг авсан байна.

16.3.Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортын сургалт- дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэг авсны үндсэн дээр эрхэлж болно.”

2/22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:

“22.4.Тамирчин, спортын шүүгчид олгох спортын зэргийг тухайн спортын холбоо тогтоож, олгоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 6, 359-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)358–359-р хуудас