Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1947 —

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 8 дугаар зүйлийн 8.1.6-8.1.9 дэх заалт:

“8.1.6.бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүү- лэлтийн нормативыг боловсруулан батлах;

8.1.7.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;

8.1.8.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;

8.1.9.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;”

2/ 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

“8.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.”

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2-18.4 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “9.3” гэснийг “8.1.6-8.1.9” гэж, 20.4 дэх хэсгийн “Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг” гэснийг “Аймаг” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын дугаарыг “8.1.10” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “болон” гэсний өмнөх “төрийн захиргааны” гэснийг,

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1947-р хуудас