Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1689 —

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах

бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар

тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;

141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад

бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;

141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх;

141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт

оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;

141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет

өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;

141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх

ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын

өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх; 141.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.”

2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний дараа “, төрийн захиргааны байгууллага” гэж, мөн зүйлийн 37.2 дахь хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага,” гэсний дараа “төрийн захиргааны байгууллага,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1689-р хуудас