Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
52.7, 52.8 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн “төв” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.7, 14.1.8, 14.1.9, 14.1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуульд доор дурдсан
агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:
“81 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
81.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
81.1.1.төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах
бодлого, биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
81.1.2.бүх насны ангиллын биеийн тамир- чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;
81.1.3.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион
байгуулах эрх олгох;
81.1.4.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг
бүрдүүлэх;
81.1.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
81.1.6.биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
81.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
81.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.”
2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний дараа “, төрийн захиргааны” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн дугаарыг “82” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “төв” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9 дэх заалт, 8.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг:
“15.5.Боомтын аюулгүй байдлыг хангах журмыг хил хамгаалах
байгууллагын дарга батална.”
2/16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг:
“16.6.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.”
2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9
дэх заалтын “эрх бүхий” гэсний дараа “хил хамгаалах,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:
“16.1.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг уялдуулан, ерөнхий зохицуулалтаар хангаж ажиллана.”
2/16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг:
“16.5.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь боомтын асуудлаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.5.1.боомтод мөрдөх нийтлэг журмыг боловсруулах,
түүнийг хэрэгжүүлэх ажлыг ерөнхий зохицуулалтаар хангах;
16.5.2.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Боомтын үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
16.5.3.боомтод хийх хөрөнгө оруулалтад захиалагчаар
оролцох;
16.5.4.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох
төслийн дагуу боомтын дэд бүтцийг барих, өргөтгөх үйл ажиллагаанд хяналт тавих;
16.5.5.боомтын хяналт шалгалт болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн шуурхай,
чирэгдэлгүй зохион байгуулах, боловсронгуй болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
16.5.6.үйл ажиллагааны зорилго, чиг үүрэгт хамаарах
асуудлаар Боомтын үндэсний зөвлөлд санал оруулж, шийдвэрлүүлэх;
16.5.7.боомтод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн,
хуулийн этгээдээс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээтэй холбоотой статистик дүн, мэдээ, судалгааг үнэ төлбөргүй гаргуулан авах;
16.5.8.хууль тогтоомж, Боомтын үндэсний зөвлөлөөс
өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах;
16.5.9.төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын
түншлэлийг дэмжих замаар боомтын үйл ажиллагаанд үйлчилгээний дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх;
16.5.10.боомтын хяналтын болон аюулгүй байдлыг
хангах үүрэг бүхий байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
16.5.11.төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх,
худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
16.5.12.боомтын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
16.5.13.боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж
байгуулах, засвар, үйлчилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах;
16.5.14.энэ хуулийн 17.4.6-д заасан журамд нийцүүлэн
тухайн боомтод мөрдөх журмыг батлах;
16.5.15.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.”
4 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтын “иргэний