Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1185)
— 2791 —

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалт:

“5.1.10.Аймаг, нийслэлийн үнэт цаас;”

2/9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсэг:

“9.18.Аймаг, нийслэлийн үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах бол Санхүүгийн зохицуулах хороонд хялбаршуулсан журмаар бүртгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой журмыг Хороо батална.”

3/10 дугаар зүйлийн 10.15.6 дахь заалт:

“10.15.6.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах;”

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Засгийн газар,” гэсний дараа “аймаг, нийслэл,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 35, 2792-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 35 (1185)2791–2792-р хуудас