Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
4 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын “гүйлгээ хийсэн” гэснийг “гүйлгээнд оролцсон” гэж, мөн зүйлийн 4.1.9 дэх заалтын “менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн нэрийн өмнөөс дараах ажиллагааг хийсэн бол” гэснийг “зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын “санхүүгийн” гэснийг “бизнесийн” гэж, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийн “уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд” гэснийг “уг зөвлөлийг тэргүүлэх албан тушаалтан болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар” гэж, мөн зүйлийн 221.2 дахь хэсгийн “зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн” гэснийг “зөвлөлийн бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн, хууль зүйн” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын “харилцагчийн нэрийн өмнөөс” гэснийг хассугай.
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.15 дахь заалт:
“3.1.14.“гэрээт нягтлан бодогч” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;
3.1.15.“нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг.”