Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1108)
— 330 —

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт:

“3.1.14.“санхүүгийн зөвлөх үйлчилгээ” гэж татварын зөвлөх үйлчилгээ, аудит баталгаажуулалтын үйлчилгээг ойлгоно.”

2/61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэг:

“61.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд энэ хуулийн 61.2-т заасан мэдээллийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23.2, 23.6-д заасан журмын дагуу мэдээлнэ.”

3/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:

“7.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд шаардлагатай тохиолдолд Санхүүгийн мэдээллийн албаны даргын зөвшөөрснөөр цаасан хэлбэрээр ирүүлж болно.”

2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “Хуульчдын холбоо” гэсний дараа “, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим” гэж, мөн хэсгийн “Институт” гэсний дараа “, Санхүүгийн мэдээллийн алба” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан этгээд мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална.”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2020 · № 6 (1108)330-р хуудас